Байгууллагад зориулсан зөвлөх үйлчилгээ ба платформ шийдэл
Бид байгууллагуудад бодит асуудлыг шийдэх дижитал шийдэл, платформыг тодорхойлох, загварчлах, хэрэгжүүлэхэд тусалдаг.

Боломжит шийдлийг тодорхойлж, бодитоор хэрэгжүүлнэ
Байгууллагууд дижитал шийдэл хэрэгтэй гэдгээ мэддэг. Гэхдээ яг юунаас эхлэх, ямар шийдэл тохирох, хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байх нь олонтаа.
DEM Solutions нь энэ тодорхойгүй байдлыг багасгаж, байгууллагын бодит хэрэгцээнд нийцсэн платформын түвшний шийдлийг төлөвлөж, загварчилж, хэрэгжүүлэхэд тусалдаг. Манай арга барил нь байгууллагын систем, платформын архитектур, хөгжүүлэлтийн бодит туршлагад тулгуурладаг.
Үйлчилгээ
Шийдлийн зөвлөх үйлчилгээ, системийн архитектур ба загварчлал, платформ хөгжүүлэлт — эдгээр гурван чиглэлээр үйлчилнэ.
Шийдлийн зөвлөх үйлчилгээ
Байгууллагын хэрэгцээ, зорилго, боломжид нийцсэн шийдлийн чиглэлийг тодорхойлоход тусалдаг.
- Хэрэгцээ, зорилго тодорхойлох
- Шийдлийн хүрээ, төлөвлөлт
- Техникийн чиглэл, зөвлөмж
Архитектур ба загварчлал
Системийн бүтэц, уялдаа, өгөгдөл, модулийн логикийг төлөвлөж, шийдлийн суурийг боловсруулдаг.
- Системийн анализ, шаардлага
- Архитектурын загварчлал
- Өгөгдөл, модуль, интеграцийн загвар
Платформ хөгжүүлэлт
Хэрэглэгч, үйлчилгээ, өгөгдлийн уялдааг хангасан платформын шийдлийг цаашид өргөжүүлэх боломжтойгоор хөгжүүлдэг.
- Платформын бүрэлдэхүүн, логик
- Өгөгдөл, API, интеграцийн уялдаа
- Хандах суваг, интерфэйс
Давуу тал
Шийдэл сонгох, системийн зураглал гаргах, платформ хөгжүүлэх ажлыг тус тусад нь бус нэг логикоор харж, эхнээс нь зөв чиглүүлж чаддагаараа бид давуу.
Эхлээд хэрэгцээг нь зөв ойлгодог
Юу хийх вэ гэдгээс өмнө юунд хэрэгтэйг нь тодруулдаг учраас илүүц ажил, буруу шийдлийн эрсдэл багасдаг.
Зөвлөсөн зүйлээ ажил болгодог
Зөвлөмж өгөөд зогсохгүй, түүнийг архитектур, бүтэц, хөгжүүлэлттэй нь уялдуулж бодит шийдэл болгож хэрэгжүүлдэг.
Том зургаар нь харж шийддэг
Зөвхөн нэг feature биш, өгөгдөл, хэрэглэгч, дотоод ажиллагаа, үйлчилгээний урсгалыг нь бүхэлд нь харж төлөвлөдөг.
Цааш өсөх боломжийг нь боддог
Өнөөдрийн хэрэгцээг хангахаас гадна дараа нь өргөжүүлэх, холбох, шинэ үйлчилгээ нэмэх боломжийг эхнээс нь тооцдог.
Чиглэлүүд
Бид байгууллагын онцлог, үйлчилгээний хэрэгцээ, цаашдын өсөлтөд нийцсэн систем, платформын шийдэл боловсруулах боломжтой.
Байгууллагын удирдлага, үйл ажиллагааны систем
Админ хэрэгсэл, дотоод портал, мэдээллийн удирдлага, ажлын урсгалд зориулсан системийн шийдлүүд.
Финтек ба төлбөр тооцооны шийдлүүд
Төлбөр тооцоо, санхүүгийн үйлчилгээ, интеграци, суурь технологийн архитектурт тулгуурласан платформын зөвлөх үйлчилгээ болон шийдлүүд.
Контент, үйлчилгээ, хэрэглэгчийн платформ
Сургалт, аялал жуулчлал, мэдээллийн үйлчилгээ зэрэг чиглэлд зориулсан вебсайт, портал, контент төвтэй платформын шийдлүүд.
Нэгдсэн цөм платформ
Олон бүтээгдэхүүн, үйлчилгээ, сувгийг дэмжих нэгдсэн архитектур болон цаашид хөгжүүлж, өргөжүүлэх боломжтой платформын шийдлүүд.
Холбогдох
Төсөл, санаа, хэрэгцээгээ хуваалцаарай. Бид тохирох шийдлийн чиглэлийг хамтдаа тодорхойлъё.